Энгийн АИ-92 шатахууныг Евро-92 нэрээр борлуулах боломжгүй бөгөөд ийм зөрчил илэрвэл тухайн ШТС-ын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Мөн шатахууны савыг хооронд нь солих боломжгүй, учир нь хүхрийн агууламжийн зөрүүтэй холбоотой асуудал үүсэх эрсдэлтэй. Ашигт малтмал, газрын тосны газраас долоо хоногт хоёр өдөр түүврийн аргаар ШТС-уудаас дээж авч, лабораторийн шинжилгээгээр хяналт тавьж байгаа аж. Энэ талаар Шатахууны шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.