Ардчилсан намыг Н.Учралын Засгийн газарт хамтарна гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. АН-ын дарга О.Цогтгэрэл үүнийг үгүйсгэж байгаа ч хөшигний цаана Засгийн газарт хамтрах тухай яригдаж байгаа бололтой.
Учир нь МАН-ын хуваагдал жил гаруй үргэлжилж, өнөөдөр ч энэ ан цав хэвээр байгаа. Тэдний хуваагдал жил гаруйн дотор хоёр Ерөнхий сайдыг огцруулж, хоёр УИХ-ын даргыг чөлөөлж, монголын төрийн түүхэнд байхгүй үйл явдал болсон.
Тэгвэл намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг МАН-ын олонх, цөөнх хамтран бүрдүүлж, гурав дахь Засгийн газраа байгуулсан МАН-ынхан танхимдаа ойлголцож чадахгүй, ажил нь урагшлахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тиймээс МАН-ын олонх тал Ардчилсан намтай хамтрах асуудлыг хөндөж байгаа бололтой.
Сонгуулийн тогтолцооны онцолгоор олонх болсон нам дангаараа Засгийн газар бүрдүүлж ажиллах боломжгүй, парламентад суудалтай нам, эвслүүдтэйгээ хамтарч Засгийн газраа байгуулж ажиллах шаардлага үүссэн.
2024 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтрах шийдвэрийг намынхаа Бага хурлаас гаргаж АН-д 8, ХҮН намд хоёр сайдын суудал өгч 11 сар ажилласан.
Үүний даргаа Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаж ХҮН нам, ИЗНН-тай хамтарч ХҮН намд хоёр, ИЗНН-д нэг сайдын суудал өгч 9 сар ажиллаад чөлөөлөгдөж байв.