С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдсоноосоо хойш долоон сарын дараа анхны томилгоогоо оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд дэмжсэнгүй. Ийнхүү анхны томилгоон дээрээ бүтэлгүйтэв.УИХ-ын харьяанд долоон байгууллага байдаг бөгөөд эдгээр байгууллагын удирдлагыг УИХ-ын дарга санал болгож, УИХ-аар томилуулдаг жишиг тогтсон. Өөрөөр хэлбэл, эдгээр долоон байгууллагын даргад УИХ-ын дарга нэр дэвшигчийг санал болгодог гэсэн үг.Үүний дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлж, өөрийн хүн гэгдэж буй УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүүг томилуулахыг зорьсон ч УИХ дэмжсэнгүй.Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөхийг дэмжсэн юм. Т.Жамбаажамц энэ сарын 2-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн гэжээ.УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Т.Жамбаажамц дарга томилогдоод нэг жил есөн сар болж байгаа. Энэ сарын 2-нд өргөдлийг нь аваад 6-нд чөлөөлөх гэж байна. Монголын төр маш шуурхай ажиллаж болдгийн жишээ.