Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, төр, хувийн хэвшил, орон нутгийн түншлэлд суурилсан бодит бүтээн байгуулалт болж байгааг Ерөнхийлөгч хэлж, хамт олонд талархал илэрхийлэв. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг дотоодоос, 21 хувийг импортоор хангадаг.2025 онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум киловатт цагт хүрч, 2024 оны түвшнээс 8.4 хувиар өссөн. Энэ онд 13.6 тэрбум киловатт цагт хүрч өмнөх оны түвшнээс 7.5 хувь өсөх урьдчилсан тооцоотой байна.