БНХАУ-ын Шинтай хотноо даамны өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Уг тэмцээнд өрсөлдсөн Э.Даариймаа аварга болж, Олон улсын мастер цолны болзол хангасан бол найм хүртэлх насны ангилалд О.Гэгээ хүрэл медаль хүртлээ. Энэхүү Дэлхийн аваргад нас өгсөж, залуучуудын ангилалд өрсөлдсөн 16 настай Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа зургаа хожиж, хоёр тэнцэж, нийт 14 оноо авсан амжилтаар үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн аваргын болзол хангалаа.Э.Даариймаа ”Алтан хүү” клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэлээ хангасан ба Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин боллоо.2023 онд Б.Мөнхжин залуучуудын дэлхийн аварга болсон бөгөөд Э.Даариймаа энэхүү цолонд хүрсэн хоёр дахь даамчин болж байна. FMJD-ийн журам есоор Э.Даариймаа дээрх амжилтаараа Олон улсын мастер (MIF) цолны болзол хангалаа.Мөн тэмцээний хамгийн бага нас буюу найм хүртэлх насны охидын дүн гарч, “Элит” клубийн тамирчин ДМ Оюунболдын Гэгээ хүрэл медалийн болзол хангалаа. Түүний хувьд өнгөрсөн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан.