Иргэдийн өмчлөлийн гарааш, автомашины зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж буй асуудлаар олон нийтийн дунд маргаан өрнөж, татвараас чөлөөлөх шаардлага тавигдаад байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан өргөдөл 100 мянга давсан бол Засгийн газраас өрхийн хэрэгцээний нэг гарааш, автомашины зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах чиглэл өгчээ.