Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл болон холбогдох асуудлуудыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.Тэрээр “Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэл 10,100 тонн давс, 10,200 тонн бодисын нөөц бүрдүүлээд байна. Цас орсон үед давс, бодисыг зэрэг цацаж, зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхээр ажиллана.Мөн энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган айлын янданг буулгах ажлыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ямар технологи нэвтрүүлэх, дулаан хураагуурын шийдлийг хэрхэн ашиглах талаар арваннэгдүгээр сарын 20-нд олон нийтэд танилцуулна. Түүнчлэн иргэдийн амьжиргааны түвшинд нийцсэн санхүүжилтийн шийдлийг арилжааны банкууд болон олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулсан. Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд нарны эрчим хүчний мини-грид станц болон эрчим хүч нөөцлөх батарейн системүүдийг суурилуулж байна.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ өвөл Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 айл өрхийг хийн зууханд шилжүүлж, 34 уурын зуухны үйл ажиллагааг зогсоон, хий болон цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлсэн. Мөн энэ жил угааж баяжуулсан нүүрс буюу Тавантолгойн түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь нийслэлийн агаарын чанарт эерэг нөлөө үзүүлж байна. Мэргэжлийн байгууллагуудын тооцоо, судалгаагаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад