“Оюу толгой” компани уурхайчдадаа санаа тавьж, дэмжлэг үзүүлсэн нийт хамт олон, ажилтнуудын ар гэр, түнш байгууллагууд болон олон нийтэд талархал илэрхийллээ. Мөн мэргэжлийн зөвлөгөө, чиглэлээр ханган ажиллаж буй холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлсэн байна.Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хоёр ажилтны биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байгаа аж.Нөхцөл байдалд хяналт, үнэлгээ хийж, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн байна.Тус компани ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг ямагт нэн тэргүүнд тавьж ажиллахаа мэдэгдлээ.