Нийслэлийн 2027 оны төсвийг үр ашгийн эрэмбэд тулгуурлан хуваарилах бөгөөд түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах чиглэлд томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Туулын хурдны замын анхны трассыг өөрчилж, Яармагийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл мод, бургас хөндөхгүйгээр зургаан эгнээ хурдны зам барихаар төлөвлөж байгаа талаар Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.