Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзаж, Оюу толгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч иргэд Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр, дансаараа авах саналыг олноороо дэмжсэн учраас иргэдийн санаачилгыг хүндэтгэж, бодлого шийдвэртэй тусгаж ажиллах нь зүйтэй гэдгийг сануулсан юм.