Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.Аравдугаар сард ОХУ-аас 57 мянган тонн шатахуун захиалснаас 58 мянга орчим нь орж ирээд байна. Бид ирэх сард нийт 92 мянган тонн шатахуун захиална. Тухайлбал, ОХУ-ын Роснефть үйлдвэрээс 70, БНХАУ-аас 8, БНСУ-аас 12, Казахстан улсаас 3000 тонн шатахуун авна. Ерөнхийдөө энгийн үеийн хэрэглээнээс 20 орчим хоногоор илүү захиалга хийгээд байна. Түүнчлэн шатахуун хадгалах сав нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Удахгүй Шинэ эрин компанийн барьж буй 16000 мКв шатахууны сав ашиглалтад орно. Салбарын яам улсын хэмжээнд 3 сарын нөөц хадгалах боломжтой болгохоор зорьж байна.АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир: ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийж байгаа хамтын ажиллагааны хүрээнд шатахуун тасрахгүй гэдгийг мэдэгдье. Олон нийт шатахуунд оочирлох шаардлагагүй. Бензин дуусах үедээ л очоод авч болно. Тасалдал үүсэж байгаа нь вагоны эргэлттэй холбоотой. Улаанбаатар төмөр замын хэмжэнд 1500 орчим вагон шатахууны төрлийн бүтээгдэхүүнтэй байна. Эдгээрийг нэн яаралтай буулгахаар ажиллаж байна. 10-11 сар бол улирлын шинж чанартай өвлийн түлш рүү шилждэг шилжилтийн цаг үе. Бид өвлийн түлшний нөөц хангалттай бүрдүүлсэн. Улаанбаатар төмөр замын хэмжээнд байгаа вагонуудаас нөөцийг яаралтай буулгаж ОХУ руу буцаах вагон эргэлтийг сайжруулахаар ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам, Эрхүүд байгаа консулын газруудад чиглэлүүд өгсөн. Эрхүүд байгаа консул ОХУ-ын Төмөр замтай очиж уулзалт хийнэ.