2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм. Тэгвэл он гараад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшилт эхлэх бөгөөд санал авах өдөр хүртэл үйл явцыг хуульд нарийн зааж өгсөн.Нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх бол тавдугаар сарын 5-ны дотор нам, эвслүүд нэр дэвшигчийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай. Гэхдээ хуулийн нэр дэвшилтээс өмнө нам, эвслүүд дотроо нэр дэвшүүлэх ажиллагаа зохион байгуулж, нэг нэр дэвшигчийг тодруулна. Хуульд зааснаар УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад суудал авсан 5 нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болно.