Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Өнөөдөр нийслэл хот орчмоор үүлшинэ. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6–11 метр, агаарын температур өдөртөө 0…+2 градус дулаан байна.
Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хойд сумдын нутгаар 0.0–5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5–10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18–20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
11 дүгээр сарын 1–4-нд дараах нутгаар цас орж, цасан шуурга шуурна.