Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуйн салбартай холбоотой хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, годрон өвчний улмаас ямаагаа устгалд оруулсан малчдад нөхөн олговор олгох, хүнсний бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар салбарын сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.