Эрүүл мэндийн үйлчилгээний төрийн албан хаагчийн 1-7 хүртэлх албан тушаалын ажилчид 233000-328000 төгрөгөөр нэмэгдсэн цалин авна. Тодруулбал, ТҮЭМ-7 зэрэглэлийн мэргэжилтэн одоо 2 сая 128 мянган төгрөг авч байгаа бол ирэх сарын 1-нээс 328000 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2456000 төгрөг боллоо. ТҮЭМ-1 зэрэглэлд багтдаг шил угаагчийн цалин 1516000-1749000 төгрөг болж нэмэгдэнэ. Түүнчлэн хөдөө орон нутагт ажиллаж буй эмч, мэргэлжилтнүүд нийслэлд ажиллаж буй эмчээс орон нутгийн нэмэгдэл гэж 20-40 хувиар илүү цалин авдаг учраас нэмэгдэл харилцан ялгаатай өсөлттэй байна.
