Юбикаб компани жолооч нарынхаа эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих бодлогын хүрээнд зөвхөн спортын наадам зохион байгуулаад зогсохгүй, жилийн турш спортоор хичээллэх боломжийг нь бүрдүүлдэг. Тухайлбал, спортын клубт хамрагдан хичээллэдэг тамирчин жолооч нараа дэмжихийн зэрэгцээ бэлтгэл сургуулилт хийх заал, танхимаар хангадаг байна.
Мөн Goku фитнес клубтэй хамтран ажиллаж, жолооч нарын төлбөрт 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Ингэснээр жолооч нар спортоор тогтмол хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх боломжтой болж байгаа юм.