Ерөнхий сайд Н.Учрал намын бүлэгтээ төсвийн талаар мэдээлэл хийхээр болжээ.Учир нь Засгийн газар Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн "Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай" хуулийн төслийг эргүүлэн татахаар болсноо өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Ингэснээр хоёр их наядаар санхүүжүүлэн хэрэгжүүлэх 52 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюу толгойн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх дээрх төслүүдийг ОТ, төсвийн хөрөнгө оруулалтыг ТХ гэж Төсвийн хуульд тусгаж оруулж ирсэн. Тиймээс 52 төслийг хэрхэн санхүүжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Учрал намын бүлэгтээ мэдээлэл хийж, 2027 оны төсвөө хэрхэн батлахаа бүлгээрээ ярилцах бололтой.