Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору аравдугаар сарын 26 буюу өнөө өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Монголын зүүн хэсэгт гарсан өргөн хүрээний хээрийн түймрийн хохирлыг ноцтойгоор хүлээн авч үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Монголын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, түймэрт өртсөн бүс нутгийг сэргээхэд Японы Засгийн газар бүхий л талаараа хамтран ажиллах хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна.