АҮЭБЯ-ны Газрын дарга Ч.Хишигдалай: Энэ сарын 21-нийг хүртэл Монгол Улсад нийт 42,334 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн. Зөвхөн энэ сарын 21-нд гэхэд 1620 тонн автобензин импортолсон. Одоогоор нийт 57 вагон буюу 3420 тонн АИ-92 автобензин байгаа бөгөөд үүнээс 55 вагон буюу 3300 тонныг буух өртөөнд агуулахуудад буулгаж байна. Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10, АИ-95 бензиний 13, дизель түлшний 28, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна. Шатахууны түгээлтийг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа. Аравдугаар сард өвлийн дизель түлшний нийлүүлэлт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, дизель түлшний улирлын төрөл солигдохтой холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг.