Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймэр, хариу арга хэмжээний талаар танилцуулжээ. Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандар-Очир мэдээлэл өглөө.Тэрээр “Өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдөр Дорнод аймаг Халхгол сум, Нөмрөгийн дархан цаазад газарт гарсан түймрийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Миний бие болон Тусгай хамгаалалттай газрын дарга газар дээр нь ажиллаад ирсэн. Түймрийг аравдугаар сарын 16-ны өдөр бүрэн унтрааж дууссан байна.Нөмрөгийн дархан цаазат газар нийт 528 мянган га газрыг хамрагдаг бөгөөд үүний 468 мянган га газар нь түймэрт өртсөн байна. Нөмрөгийн тал нутгийн 79.8 хувь түймэрт өртсөн байна. Сумын Засаг даргын захирамжаар хохирол тогтоох Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд яамны холбогдох мэргэжилтнүүд хамт үргэлжлүүлэн ажиллаж байна. Хуулиар 30 хоногийн дотор хохирол тогтоох ёстой. Тиймээс богино хугацаанд хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.Хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр бус ой, ургамал, агаар, хөрс, газрын хэвлий, ан амьтны зэрэг бүх бүрдэл хэсгээр нарийвчилсан шинжилгээгээр хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох хуулийн хэмжээнд авна.