Талуудын байр суурийг дүгнэвэл, Оюу толгой 2027 онд ногдол ашиг хуваарилна гэдэг дээр талууд санал нэгтэй байгаа ч цаашдын байр суурь зөрөв. Засгийн газар ногдол ашгийг жил бүр авна гэж мэдэгдэж байхад Рио Тино болон Оюу толгой компанийн удирдлага одоогоор зөвхөн 2027 оны нэг удаагийн хуваарилалтыг ярьж байгаа бөгөөд түүнээс цааш жил бүр хуваарилах эсэх нь зээлдүүлэгчидтэй хийх хэлэлцээр, зээлийн нөхцөлийн өөрчлөлт, зэсийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна гэж үзэж байна.