АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Мексико мужийн нэрийг “Нью-Америк” болгон өөрчлөхийг уриалжээ. Тэрээр даваа гарагт сошиал сүлжээндээ “Бид Мексик биш, Америкийн Нэгдсэн Улс” хэмээн бичсэн байна.Трамп мужийн нэрийг өөрчилснөөр орон сууцны үнэ болон иргэдийн орлого өснө гэж мэдэгдсэн байна. Мөн тус мужид сонгуулийн луйвар гарсан гэх үндэслэлгүй мэдэгдлээ давтаж, нэрээ өөрчилснөөр сонгууль шударга болох эсэхэд эргэлзсэн байр суурь илэрхийлжээ.Нью-Мексико нь 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп ялагдсан Ардчилсан намыг дэмжигч муж юм. Түүний энэ мэдэгдэл Бүгд Найрамдах нам ирэх арваннэгдүгээр сарын завсрын сонгуулиар Конгресс дахь олонхоо хадгалж үлдэх эсэхэд санаа зовниж буй үед гарчээ.Трамп өмнө нь ч газарзүйн нэршлийг өөрчлөх санаачилга гаргаж Мексикийн буланг Америкийн булан, Онтарио нуурын нэрийг Америк нуур болгон өөрчилж байсан. Мөн Ормузын хоолойг Трампын хоолой гэж нэрлэх санал дэвшүүлж байжээ.Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч мужуудын нэрийг дангаар өөрчлөх эрх мэдэлгүй. Харин холбооны хэмжээнд бүртгэлтэй гол, нуур зэрэг газарзүйн объектын нэрийг өөрчлөх боломжтой бөгөөд мужийн нэрийг өөрчлөх асуудлыг тухайн мужийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай.