Аяллын үеийн санхүүгийн зөвлөмж
Гадаад улс руу аялахаас өмнө нислэгийн тийзээ худалдан авах, зочид буудлаа захиалах, аяллын хөтөлбөрөө төлөвлөхөөс гадна төлбөр тооцооны хэрэгслээ бэлтгэх нь чухал юм. Төлбөр тооцоогоо хялбар хийх, гэнэтийн зардлаа зохицуулах, мөнгөө аюулгүй хадгалах зэрэг нь ая тухтай, эрсдэл багатай аялахад хамгийн гол хүчин зүйл болдог. Олон улсад ашиглах боломжтой кредит карт гадаадад аялж явах үед санхүүгийн хэрэгцээгээ зохицуулахад тань туслах чухал хэрэгсэл болно.
ЯАГААД КРЕДИТ КАРТ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
ЗАХИАЛГА ХИЙХЭД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
Зочид буудал захиалах, такси дуудах, машин түрээслэх зэрэг зарим үйлчилгээнд кредит карт шаардагддаг. Мөн захиалгын барьцаа төлбөрийг түр түгжих шаардлага гардаг. Ийм тохиолдолд кредит карт ашиглах нь илүү тохиромжтой.
ВАЛЮТЫН ХАНШ, ШИМТГЭЛЭЭ ТООЦООЛОХ