Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын спортын тавдугаар наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцоно. Наадмын нээлтийн ажиллагаа ням гарагт болох ч өнөөдрөөс эхлэн пара бадминтон, хөлбөмбөг, ширээний теннис, тэргэнцэртэй сагсан бөмбөгийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд болно.Энэ наадамд манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин оролцоно. Манай тамирчдын тэмцээн өнөөдөр ширээний теннисний төрлөөр эхэлж байгаа бөгөөд С.Галбадрах дасгалжуулагчийн удирдлага дор П.Мягмардорж, Б.Өлзийжаргал нар хүч сорих юм.Монгол Улсын багийн ахлагчаар Үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Одонбаяр ажиллах бол багийн тугчаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож нээлтийн ёслолд төрийн далбаагаа мандуулан жагсана.Монгол Улс Азийн пара наадамд анх 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотоос эхлэн оролцож байсан түүхтэй. Манай тамирчид 2010–2022 онд зохиогдсон дөрвөн удаагийн наадмаас таван алт, есөн мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртсэн.