Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг 2026 оны наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төслийг УИХ өнөөдөр эцэслэн баталлаа. Төсвийн тодотголыг баталснаар арваннэгдүгээр сарын 1-ээс эмч, багш нарын цалинг олгох боломжтой болсноос гадна тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэхээр болов.Тодруулбал, Засгийн газраас 2026 оны төсвийг 1.4 их наядаар танаж, 1.4 их наядыг цалин, тэтгэвэр, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүдүүлэх, эрчим хүчний татаасанд зарцуулахаар тусгасан ирсэн. 1.4 их наядыг хаанаас хэмнэсэн бэ?Нийслэлийн үнэт цаас: 758 тэрбум төгрөг