Хэдхэн сарын өмнө хэт гутранги гэж шүүмжлүүдсэн Банкны холбооны таамаг бодит болох уу. Тэд оны эцэст инфялц 18 хувьд хүрэх бодит эрсдэл үүсэж байгааг анхааруулсан юм. Улсын хэмжээнд есдүгээр сард инфляц 12.9 хувьд хүрсэн нь өнгөрсөн сарынхаасаа тодорхой хувиар өсөв. Үүнд голлон нөлөөлсөн зүйл нь бензиний литрийн тутмыэ дундаж үнэ өмнөх сарынхаас 82 төгрөгөөр нэмэгдсэн явдал байв. Энэ бол есдүгээр сард гаргасан дүн. Харин аравдугаар сар гараад арав ч хоноогүй байхад бензиний үнэ дахин огцом өсөж, литр нь 3040 төгрөг байсан АИ92 бензиний үнэ 500-560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 төгрөгт хүрлээ. Албаныхны хувьд үүнийг ОХУ-аас импортолж байгаа үатахууны үнэ өмнөх сарынхаас 190 ам.доллараар нэмэгдэж ирсэн учраас үнээ нэмэхээс өөр аргагүй гэсэн тайлбарлаж байна. Түүнчлэн, ирэх 11, 12 дугаар сард шатахууны нийлүүлэлт буурч, хомсдол үүсэх эрсдэлтэйг ч анхааруулав. Инфляц 18 хувьд хүрэх үү?Тэгвэл цаашид ч бензиний хомсдол үүсэж, үнэ нэмэгдэх эрсдэлтэй байгаа энэ үед инфляц оны эцэст хэд хүрэх вэ. Улсын хэмжээнд инфляц гурав орчим жилийн дараах хэмгийн дээд хэмжээндээ хүрч өссөн нь саяхан. Оны эхэнд бензин 2590 төгрөгөөс 3080 төгрөг болж шатахууны үнийн өсөлт инфляцад голлон нөлөөлж байсан бол хавар махны үнийн өсөлт дарамт нэмсэн. Харин одоо шатахууны үнийн өсөлт дахин инфляцад нөлөөлж байна. Эдийн засагчдын тооцоолсноор бензиний үнэ 500-560 төгрөгөөр нэмэгдэхэд инялцад 1.5-2.5 нэгж хувиар нөлөөлж магадгүй аж. Уг тооцоолол биелбэл 10 дугаар сарын инфляц 14 хувьд хүрж болзошгүй. Үүн дээр удахгүй 11 сарын 1-нээс эмч, багш, төрийн албан хаагчийн цалин болон тэтгэвэр нэмэгдэж, инфляцад нөлөө үзүүлэхээр байгаа. Эдгээр үнийн өсөлт нийлбэл инфляц хэдэн хувьд хүрэхийг бид таашгүй.