Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих ажлын хүрээнд оюутан залуусын сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр “GP Bright Holding” ХХК-тай хамтран ажиллаж байна.Энэ хүрээнд таван их сургуульд нийт 1,200 оюутныг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, оюутан залууст тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиглэлээр ажилласан юм.Мөн “GP Bright Holding” ХХК-аас оюутан залуусыг дэмжих зорилгоор дөрвөн жилийн хугацаанд нийт нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгох “Амжилт-2030” хөтөлбөрийг зарласан билээ.Тус хөтөлбөрийн эхний жилийн сонгон шалгаруулалтаар 22 оюутан шалгарч, дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Шагнал гардуулах ёслолд “GP Bright Holding” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, УИХ-ын гишүүн Ө.Шижир, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар оролцов.