Монгол Улсын нутаг дэвсгэрт аравдугаар сарын 9-нд гарсан хээрийн түймэр БНХАУ-ын Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуутай хил учраас Хятадын тал гал унтраах, аврах ажиллагааны мэргэжлийн алба хаагчдыг дайчлан ажиллуулжээ. Газрын гадаргын онцлог болон салхины нөлөөгөөр гал түймэр Шилийн гол, Хянганы аймгийн хилийн шугамын зүг тархаж, Хятадын нутагт нэвтрэх эрсдэл үүсжээ. Үүний хариуд Өвөр Монголын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, гал түймэртэй тэмцэх мэргэжлийн анги болон орон нутгийн гал унтраах багуудыг хил дагуу хэсэгчилсэн зохион байгуулалтаар ажиллуулсан байна. Алба хаагчид галын тархалтыг хязгаарлах, шатамхай материалыг цэвэрлэх, хамгаалалтын зурвас гаргах, шаардлагатай тохиолдолд шуурхай унтраах зорилгоор эргүүл, хяналт хийжээ.Аравдугаар сарын 13-ны мэдээллээр, Өвөр Монголын талаас 3400 гаруй мэргэжлийн алба хаагч хэд хоногийн турш хамгаалалт зохион байгуулсны үр дүнд түймрийг хил давуулахгүй тогтоон барьжээ. Тухайн өдрийн 11:00 цагийн байдлаар хилийн дагуух харагдах бүсэд ил гал, утааны голомт үлдээгүй бөгөөд түймэр Хятадын нутагт нэвтрээгүй, хүний амь нас эрсдээгүй гэж мэдээлсэн байна.Эх сурвалж: Xinhua