Dens.mn сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сар цагдан хорих шийдвэрийг өчигдөр шүүх гаргажээ. Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр прокурорын байгууллагын саналаар сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг баасан гарагт буюу энэ сарын 9-ний орой 48 цагийн хугацаатай саатуулаад байсан. Тэгвэл үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бага тэнгэрт тансаг хаустай гэсэн бичлэгийг сайтынхаа цахим хуудаст байршуулсан. Мөн ЕТГ-ынхныг шантаажилсан хэмээн ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цагдаад хандаад байсан юм. Харин сэтгүүлч Т.Шинэбаяр энэ бүхнийг үгүйсгэж, өөрөө цагдаад мэдээлэл өгөхөөр баасан гарагт Цагдаагийн байгууллагад хандсан ч оройны 22:00 цаг орчимд байцаалт эхлүүлж, гэрт нь нэгжлэг хийсэн хорьсон юм.