МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Бага хурлаа товлох чиглэл өгсөн. Тус хурлаар нийслэлийн намын хорооны даргыг өөрчилж, Х.Нямбаатараас намын хороог авна. Тиймээс Х.Нямбаатар тэрүүлэгчдийн хурлаа хийж, Бага хурлаа товлох уу гэдэг ирэх өдрүүдийн халуун сэдэв болно.
Учир нь МАН-ын Дүрмээр Нийслэлийн намын хорооны дарга Х.Нямбаатар тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулах заалттай.
15.1.Аймаг, нийслэлийн намын хороонд гүйцэтгэх байгууллага нь тэргүүлэгчид байна.
15.3. Тэргүүлэгчид бүрэлдэхүүнийхээ олонхын ирцтэйгээр асуудлыг хэлэлцэж олонхын саналаар тогтоол гаргах бөгөөд хуралдааныг аймаг, нийслэлийн намын хорооны дарга, түүний эзгүйд дэд дарга удирдаж, шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан.