Гуравдугаарт, есдүгээр сарын 23-нд хүрэн баавгай хот, суурин газрын бүсэд ойртож, иргэдэд аюул занал учруулж байгаатай холбогдуулан Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн явцын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авлаа. Одоогийн байдлаар есөн баавгайг устгалд оруулсан бөгөөд нийт 557 тохиолдол бүртгэгдсэн байна.