УИХ-ын байнгын хороод 2026 оны улсын төсвийн тодотголын хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар саналуудыг хэлэлцэж байна. Энэ долоо хоногт 2026 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлах төлөвтэй байна.Тодотгол батлагдсанаар ахмад настны дундаж тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин тодорхой хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүд амьжиргааны доод түвшинд хүрч өснөа. Төсвийн тодотголын хэлэлцүүлгүүдээр зарим зардлыг танаж, нийгмийн халамж болон оюутны сургалтын төлбөрт 42.9 тэрбум төгрөгийг дахин хуваарилах саналууд дэмжигдээд буй. Тухайлбал, Эрчим хүчний сайдын багцын эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зардлыг 13.8 тэрбум төгрөгөөр бууруулж, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэхээр болсон. Мөн ХХААХҮ-ийн сайдын багцын мах, гурил, хүнсний ногооны хангамж тогтворжуулах 150 тэрбум татаасаас 20.2 тэрбумыг авч, асаргааны тэтгэмж болон боловсролын зээлийн санд төвлөрүүлж 3500 гаруй оюутны сургалтын төлбөрийг шийдэхээр болжээ. Ингэснээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүд амьжиргааны доод түвшин буюу 600,000 төгрөгт хүрэхээр байна.Үүнд: