АН-аас 7 хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4/11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Цэнгүүн нар оролцож, төсвийн талаар мэдээлэл хийлээ.Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоор замбараагүй зардал оруулж ирж, батлагдаагүй төсвийг зарцуулж Эрүүгийн хууль зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа талаар мэдээлэл хийв.Тухайлбал, цаасан дээр байгаа Шинэ Хархорум хот дээр 7.4 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж иржээ. 10 хүнтэй Зөвлөлийн ажлын алба гэсэн бүтэц байгуулаад нэг хүнд 12.5 сая төгрөгийн цалин өгөөд есөн сар өнгөрсөн байна. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн" Төсвийн тодотголд маш их үр ашиггүй зардлууд оруулж ирсэн. Хэлэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй саналууд гаргаж байгаа. Хархорум хотын Зөвлөлийн ажлын албаны зардал гэж 1.5 тэрбум төгрөг оруулж ирсэн.2026 оны төсвийн тодотгол дээр урсгал зардал тэр дундаа захиргааны зардлыг нэмж болохгүй гэж 23 тэрбум төгрөг хасуулж чадсан. Гэтэл сайд нар тодотголоос энэ мөнгийг хасаж болохгүй, зарцуулсан гэсэн мэдээлэл өгч, УИХ-ыг заавал баталж өг гэдэг шахалт үзүүлж байна.