МАК компани ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулан сурч хөгжих боломжоор хангах, ажлын бүтээмжийг нь дэмжих зорилгоор 2024 оноос цалин, урамшууллын шинэ бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд 2024-2026 оны хооронд зөвхөн Сургалт, хөгжлийн дэмжлэг хэлбэрээр нийт үндсэн ажилтнууддаа ₮12.5 тэрбумын урамшуулал олгосон байна.
Энэхүү хөтөлбөр нь ажилтнуудынхаа болон тэдний гэр бүл, хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой юм байна. Ингэснээр компанийн зүгээс ажилтнуудынхаа болон тэдний хүүхдийн сурч хөгжих хэрэгцээ, сургууль, цэцэрлэгийн төлбөрт бодит дэмжлэх үзүүлж байгаа юм.
Сонирхуулахад, сургалтын төлбөрийн дэмжлэгийг ажилтны жилийн цалингийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон, цалингийн нэмэгдэл болгон олгодог байна. Үүнээс гадна МАК компани ажилтнууддаа дараах урамшууллыг олгож байна.