Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Бизнес хариуцсан Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч А.Энхжин нарыг жинхлэн томилжээ.
Уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нээлттэй зарлаж, өнгөрсөн наймдугаар сарын 26-н хүртэл материал хүлээн авсан юм. Ийнхүү нэр дэвшигчдийг шаардлагын дагуу үнэлж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс жинхлэн томилох шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нь эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, банк, санхүүгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай аж. Тэрээр эрсдэлийн удирдлага, институтийн засаглалын чиглэлд мэргэшжээ.