Европын Холбоо Украинд дотооддоо үйлдвэрлэсэн дрон, дрон устгагч төхөөрөмж, дроны сум, зэвсэг хэрэгсэл худалдан авахад зориулж 1.24 тэрбум еврогийн санхүүжилтийг олголоо.Европын Комисс лхагва гарагт уг санхүүжилтийг гаргаснаа мэдэгдсэн бөгөөд энэ нь ОХУ-ын эрчимжүүлсэн агаарын довтолгооноос Украины хүн ам, дэд бүтцийг хамгаалах, тус улсын батлан хамгаалах үйлдвэрлэлийг бэхжүүлэх зорилготой аж.Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен уг санхүүжилт нь Украиныг өөрийгөө хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэж мэдэгдэв.Украины Ерөнхий сайд Серхий Корецкий санхүүжилтийг хүлээн авч, тус улсын нэн шаардлагатай батлан хамгаалахын хэрэгцээнд зарцуулна гэжээ.Сүүлийн долоо хоногуудад ОХУ Украины эсрэг агаарын цохилтоо эрчимжүүлж, нийслэл Киев хотод агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио тогтмол дуугарч, иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх болсон байна. Лхагва гарагт Чернигов муж болон Днипро, Кременчук хотод халдлага болж, хүний амь эрсэдсэн байна.