Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилготой. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг зорилгынхоо 85.7 хувийг биелүүлснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.
Манай улс оны эхний арван сарын байдлаар манай улс 856 636 жуулчинг хүлээн аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ахисан үзүүлэлт. Тодруулбал, 2025 оны 10 сарын байдлаар 847170 жуулчин хүлээн авч байсан бол одоо 9466-гаар нэмэгджээ.
Монгол Улсын зорин ирсэн жуулчдын дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ-ынхан байна. Аравдугаар сарын эхний 6 хоногт гэхэд ОХУ-аас 7,210, БНСУ-аас 2,768, БНХАУ-аас 2,025, Японоос 628 жуулчин иржээ.