ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 28 настай лаборант нас барсантай холбоотойгоор тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл аравдугаар сарын 2-ноос ОХУ болон дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тархсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус хүрээлэнд хандан, үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл хүссэн байна. Үүний хариуд холбогдох хяналт, шалгалтын дүнг ирүүлж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй болохыг мэдээлжээ. Бид энэ талаар ЗӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Нямжаргалаас тодрууллаа.