Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 6-аас доош насны хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн төрийн албан хаагч эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгох, шаардлагатай тохиолдолд цахимаар ажиллуулах тогтоол баталлаа.Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Одоогийн байдлаар 10 000 хүн тутамд 46.5 хүн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өмнөх гурван жилтэй харьцуулахад 4.7-7 дахин их үзүүлэлт. Энэ жилийн томуу, томуу төст өвчний гол вирус нь Риновирус байна. Өнөөдрийн Засгийн газрын худалдаанаар 6-аас доош насны хүүхэд нь томуугаар өвдсөн тохиолдолд төрийн албан хаагч эцэг, эх, асран хамгаалагчидад нь таван хоногийн цалинтай чөлөө олгох, цахимаар ажиллах тогтоол баталлаа. Уг тогтоол арваннэгдүгээр сарын 1-ээс ирэх оны гуравдугаар сарын 1-н хүртэл хэрэгжинэ. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудыг дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхийг уриалж байна.Эрүүл мэндийн яамнаас томуугийн дэгдэлттэй холбоотой төлөвлөгөөг наймдугаар сард баталж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж эхэлсэн.Улсын эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн иргэдэд зориулан нийт 4000 ор бэлтгэснээс 1600 нь орон нутагт, 2400 нь нийслэлд байна. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдсэн үед хамгийн ихдээ 1200 ор ашиглагдсан байна.