Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөллөө өмнөх таамгаас 0.3 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.5 хувь болгон шинэчилжээ. Гэхдээ бүс нутгийн өсөлт хиймэл оюун ухаантай холбоотой үйлдвэрлэл, экспортод ихээхэн түшиглэж байгаа нь эрсдэл дагуулж байгааг анхааруулсан байна.