ОХУ-ын нефтийн томоохон компани "Лукойл"-ийн дэлхий даяарх хөрөнгийг худалдах боломжийн талаар АНУ болон ОХУ-ын тал хэлэлцсэн байна.Уг хэлэлцээ нь Орос, Украины дайныг зогсоох чиглэлээр АНУ-ын зуучлалтай үргэлжилж буй яриа хэлэлцээний хүрээнд яригдсан байна. "Лукойл"-ийн худалдаанд дэлхийн хэд хэдэн оронд эзэмшдэг нефтийн орд, боловсруулах үйлдвэр, шатахуун түгээх станц зэрэг олон тэрбум ам.долларын хөрөнгө багтах боломжтой аж.Мэдээллийн дагуу АНУ-ын хөрөнгө оруулагч, тэрбумтан Тодд Боули болон Ойрх Дорнодын хоёр байгууллага уг бизнесийг худалдан авах сонирхолтой байгаа бөгөөд эдгээр байгууллага нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн гишүүдтэй бизнесийн холбоотой аж. Мөн АНУ-ын Засгийн газрын нэг байгууллага хэлэлцээнд оролцож байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.Энэ асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнертэй Кремльд уулзах үеэр хөндсөн байна. Путин ийм хэлэлцээр байгуулагдвал Орос, АНУ-ын хооронд бизнесийн харилцааг сэргээх боломжтойг харуулах алхам болно гэж үзсэн гэх мэдээлэл байна.Гэхдээ "Лукойл"-ийн бизнесийг худалдах хэлэлцээр одоогоор эцэслэгдээгүй бөгөөд хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын Засгийн газар болон Кремлийн зөвшөөрөл шаардлагатай байна.