Монгол Улс медалийн хүснэгтийн 27-р байрт жагсаж, өмнөх амжилтаасаа ухравМонгол Улс медалийн хүснэгтийн 27-р байрт жагсаж, өмнөх амжилтаасаа ухрав
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 5
ХХ Азийн наадам Япон улсын Айчи муж, Нагояа хотноо болж, өндөрлөлөө. Хятад 341 медальтайгаар дахин тэргүүлж, Япон өмнөх наадмаас ахиц гарган хоёрдугаар байрт орлоо. Харин Монгол Улс 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл, нийт 15 медальтайгаар 27 дугаар байрт жагсав. Тоогоор бол медальтай. Гэхдээ энэ үзүүлэлтийг сүүлийн жилүүдийн амжилттай харьцуулахад Монголын спорт хаана явна вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.
Японы Айчи, Нагоя хотноо 16 хоног үргэлжилсэн Азийн спортын XX наадам өндөрлөж, тивийн шилдгүүд тодорлоо. Энэ удаагийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдөв. Медалийн хүснэгтийг БНХАУ 169 алт, 89 мөнгө, 83 хүрэл, нийт 341 медалиар тэргүүлсэн бол Япон 83 алт, 95 мөнгө, 91 хүрэлтэйгээр хоёрдугаарт, БНСУ 39 алт, 43 мөнгө, 68 хүрэлтэйгээр гуравдугаарт оржээ.
Энд нэг зүйл тод харагдана. Азийн спортын тэргүүлэгч орнууд медалийн тоогоо тогтвортой өсгөхөөс гадна спортын төрөл, тамирчдын өрсөлдөх чадвар, бэлтгэлийн системээ бүхэлд нь хөгжүүлж байна. Япон гэхэд 2023 оны Ханжоугийн наадамд 52 алт, нийт 188 медаль хүртэж байсан бол энэ удаа 83 алт, нийт 269 медаль хүртжээ. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн хугацаанд гэхэд 31 алт, 81 медалиар ахисан үзүүлэлттэй байна.
Харин Монгол Улсын хувьд эсрэгээрээ. Өмнөх наадмуудын амжилтаас ухарсан нь
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Монголын баг энэ удаа 30 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулж, 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртлээ.
Энэ тоог дангаар нь харвал Монгол Улс Азийн наадмаас медаль хүртсэн, тэр дундаа жүдо бөхөөр 2014 оноос хойш тасраад байсан алтан медалийн буухиаг сэргээсэн, олон спортын төрлөөр хүрэл медаль авсан амжилттай. Гэвч өмнөх наадмуудтай харьцуулахад дүр зураг өөрчлөгдөнө.
Монгол Улс 2018 оны Жакартагийн Азийн наадмаас 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл буюу нийт 25 медаль хүртэж байв. 2023 оны Ханжоугийн наадмаас 2 алт, 5 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль авсан. Харин энэ удаа нийт медалийн тоо 15 болж буурлаа. Өөрөөр хэлбэл 2018 онд 25, 2023 онд 18, 2026 онд 15 медаль буурч байна.
Энэ удаагийн Монголын хамгийн том амжилтыг жүдо бөхийн К.Ёолк авчирлаа. Тэр шинэ жиндээ өрсөлдөн Азийн наадмын аварга болж, Монголын Азийн наадмын жүдо бөхийн найм дахь аварга, Азийн наадмаас Монголын хүртсэн 27 дахь алтан медалийн эзэн болсон. Гэхдээ нэг тамирчны амжилтаар бүхэл бүтэн спортын системийн үр дүнг хэмжих боломжгүй.
С.Жамбалжамц замын дугуйн төрөлд хоёр дахь Азийн наадмын хүрэл медалиа хүртсэн. Мөн 1974 оноос хойш медалийн буухиа нь тасраад байсан сонгомол бөхийн төрөлд Г.Ганхуяг хүрэл медаль хүртсэн. Чөлөөт бөхийн төрөлд Б.Отгонтуяа, О.Сүлдхүү, Т.Алтжин, жүдо бөхийн төрөлд Б.Гончигсүрэн, Т.Ариунзаяа, Л.Энхрийлэн, Г.Наранцэцэг, Б.Адьяасүрэн, У.Анужин, жюү жицүгийн төрөлд Б.Наранхишиг, боксын төрөлд Х.Билгүүнсайхан нар медалийн тавцанд гарлаа.
Цахим спортын Монголын баг ч мөн түүхэндээ шинэ хуудас нээв. MLBB-ийн шигшээ баг хүрэл медаль хүртсэнээр Монголын цахим спортын Азийн наадмын хоёр дахь медалийг авч, Ханжоугийн наадмаас Dota 2 төрөлд хүртсэн мөнгөн медалийн буухиаг үргэлжлүүлэв.
Хятад 169 алт, Монголын баг тамирчид нэг алт
Хятад 169 алт авч Азийн наадмын медалийн хүснэгтийг 12 дахь удаагаа дараалан тэргүүллээ. Тэд олимпын хөтөлбөрийн үндсэн төрлүүдээс гадна өөр төрлийн спортод өргөн хүрээтэй тамирчдын нөөц бүрдүүлж, өсвөр үеэс нь системтэйгээр бэлтгэдэг. Монголын хувьд харин цөөн хэдэн спортын төрөлд медаль хүртдэг хэвээр.
Монгол Улс өмнөх таван Азийн наадмаас хүртсэн медалийн тоо
2006 оны Дохагийн Азийн наадмаас хоёр алт, таван мөнгө, найман хүрэл буюу нийт 15 медаль
2010 оны Гуанжоугийн Азийн наадмаас хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл буюу нийт 16 медаль
2014 оны Инчёоны Азийн наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл буюу нийт 21 медаль
2018 оны Жакартагийн Азийн наадмаас таван алт, есөн мөнгө, 11 хүрэл буюу нийт 25 медаль
2023 оны Ханжоугийн Азийн наадмаас хоёр алт, таван мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль