УИХ 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тэгвэл улсын төсвийн тодотгол баталсны дараа нийслэлийн төсөвт тодотгол хийх аж.Энэ нь 2026 онд нийслэлийн төсөвт хийж буй гурав дахь тодотгол бөгөөд зөвхөн Улаанбатар хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг тусгана гэж нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдэгдлээ. Учир нь Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргаж, 2026 оны улсын төсвийн тодотголд эх үүсвэрийг суулгаж байгаа учраас нийслэлийн алба хаагчдын цалинг ч нэмэх аж.Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Нийслэлээс маш их мөнгийг улс руу татчихсан гэсэн буруу ойлголт байгаа. Манай суурь орлого, зарлага дээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй. 2026 онд Сэлбэ ухаалаг хотод 1.5 их наяд төгрөг зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгвэл энэ жилийн арванхоёрдугаар сарыг дуустал 787 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсөөлөлтэй байна. Цаана нь 758 тэрбум төгрөг үлдэж байгаа. Үүнийг 2027 онд шилжүүлж тавьсан л өөрчлөлт хийсэн.Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг дүйцүүлж олгох төсвийн тодотголыг батлуулна” гэсэн юм.