АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчны талаар мэдэгдэл (ICS)-ийг нийтэлсэн байна. Энэхүү мэдэгдэл нь дэлхийн 170 гаруй улс орны бизнес болон хөрөнгө оруулалтын орчныг хамруулсан цогц тайлан бөгөөд үүнд Монгол Улс багтсан болно. Мэдэгдлийг бүрэн эхээр нь англи хэл дээр ЭНДЭЭС үзэх боломжтой. Энэхүү мэдэгдлээр, Америкууд Монголын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг дүгнэлт өгч, Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг ч тэрхүү сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргаж чаддаггүй гэж АНУ-ын Төрийн департамент дүгнэсэн байна.
Мөн 2025 онд Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурал 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг дорвитой сайжруулсангүй, хөрөнгө оруулагчдын маргаан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай, хууль, дүрэм журам батлахдаа хувийн хэвшлийнхний саналыг тусгадаггүй, хувийн өмчит халдах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ.
Ерөнхий дүгнэлтийг тоймолбол:
Уг нь Монгол Улс зах зээлд нэвтрэхэд учирч болох саад харьцангуй цөөн бөгөөд хөрөнгө оруулагчдад тавьдаг хязгаарлалт бага, ерөнхийдөө зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломжтой. Түргэн хоолны газар, хүнсний дэлгүүр зэрэг олон улсын франчайз бизнесүүд хүлээлтээс давсан амжилт үзүүлж байгаа нь олон улсын бизнесийн амжилттай загваруудыг Монголд нутагшуулах боломжтойг харуулж байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар ч мөн өндөр боломжтойг онцолжээ.