10 жилийн өмнө нэг хүнд ногдох гадаад өр 15 сая төгрөгт хүрлээ гэх мэдээлэл гарч, “дөнгөж төрсөн хүүхэд хүртэл ийм хэмжээний өртэй төрж байна” гэх шүүмжлэл гарч байв. Тухайн үед энэ тоо өндөр санагдаж, гадаад өр нэмэгдэж байгаад олон нийт ихээхэн анхаарч байлаа. Үүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрөхөд нэг хүнд ногдох нийт өрийн хэмжээ ойролцоогоор 3 дахин нэмэгдэж 40 сая төгрөгт хүрлээ.