Б.Итгэлсүрэн: ББСБ-аас олгосон зээлийн 9.3 хувь нь чанаргүй ангилалд орсонБ.Итгэлсүрэн: ББСБ-аас олгосон зээлийн 9.3 хувь нь чанаргүй ангилалд орсон
Нийтэлсэн 2026 оны 9 сарын 29
Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнтэй ярилцлаа.
-Нэг хэрэглэгч дунджаар хэдэн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байгаа талаарх судалгаа байгаа юу?
-Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа 55 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон. Иргэн өр, орлогын харьцаагаа хангаж байгаа тохиолдолд хэд хэдэн санхүүгийн байгууллагаас зээл авах эрх нь нээлттэй боловч өр хэтэрсэн тохиолдолд санхүүгийн байгууллага зээлийн үйлчилгээ үзүүлэхгүй. Зээлийн мэдээллийн тухай хуулиар банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд төвлөрдөг.
-Зээлийн аппликейшн ашиглагчдын тоо сүүлийн жилүүдэд хэрхэн өссөн бэ. Иргэдийн хэдэн хувь нь богино хугацааны, өндөр хүүтэй зээл авч байна вэ?
-2026 оны эхний хагас жилийн байдлаар
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
нийт зээлдэгчдийн 92.1 хувийг аппликейшний зээл авсан байна.
Финтек зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үед 47.3 хувийн өсөлттэй байсан бол 2026 оны эхний хагаст өсөлтийн хувь 35.0 хувь хүрч буурсан. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг харуулж байна. Тухайлбал, өр, орлогын харьцааг чангатгасан, финтек зээлийн бүтээгдэхүүнд тавигдах нөхцөл, шаардлагуудыг нэмэгдүүлсэн зэрэг зохицуулалтуудын арга хэрэгслүүд нөлөөлсөн гэж үзэж байгаа.
-Насны ангиллаар авч үзвэл аль бүлэг хамгийн их зээл авч байна вэ?
-Банк бус санхүүгийн байгууллагуудаас ирүүлсэн тайлан, мэдээгээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт зээлдэгчдийг насны ангиллаар авч үзэхэд 35.1 хувийг 18-25, 30.3 хувийг 26-35, 22.4 хувийг 36-45, 9.7 хувийг 46-55, 2.5 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна.
-Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа иргэдийн хувь хэд байна вэ?
-Энэ оны эхний хагас жилийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт зээлийн багцын 9.3 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ба энэ нь давхардсан тоогоор 358 мянган иргэдийн зээл байна.
-Олон аппликейшнаас зэрэг зээл авснаар үүсч буй эрсдэлүүд юу вэ?
-Олон санхүүгийн байгууллагаас нэгэн зэрэг зээл авах нь зөвхөн зээлдэгчид төдийгүй зээл олгогч байгууллагууд болон цаашлаад санхүүгийн салбарын хэмжээнд тодорхой эрсдэлийг бий болгодог.
Санхүүгийн байгууллагын түвшинд зээлдэгчдийн эргэн төлөлт доголдсоноор зээлийн багцын чанар муудаж, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх, улмаар байгууллагын ашигт ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрддэг. Цаашлаад эдгээр эрсдэл нь зөвхөн нэг зээлдэгч, эсвэл нэг санхүүгийн байгууллагын хүрээнд хязгаарлагдахгүй, салбарын хэмжээнд хуримтлагдан системийн шинжтэй болох эрсдэлтэй. Үүний үр дүнд санхүүгийн байгууллагууд зээлийн шалгуур, шаардлагаа чангатгах, зээлийн нийлүүлэлтээ бууруулах нөхцөл үүсэж, улмаар санхүүжилтийн хэрэгцээтэй иргэд, аж ахуйн нэгжүүд зохицуулалтгүй зах зээл рүү шилжих эрсдэл нэмэгдэхийн зэрэгцээ урт хугацаанд зээлийн өртөг өсөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй юм.
-Зээлийн аппликейшнүүдэд тавих шалгуур, зөвшөөрлийн шаардлага хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?
-Санхүүгийн зохицуулах хорооны 278 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү журмаар финтек зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллага болон уг үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг илүү тодорхой болгож, санхүүгийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, дэвшилтэт технологийн шийдэл ашиглан финтек зээлийн үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллагын хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангахын зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартыг хэрэгжүүлж, холбогдох сертификат авсан байх шаардлагатай.
Мөн финтек ББСБ нь зээл олгох бүрдээ мэдээллийн эзний зөвшөөрөлд үндэслэн гарын хурууны хээнээс бусад биометрик мэдээллийг ашиглаж, харилцагчийг таньж баталгаажуулах зохицуулалттай болсон. Энэ нь бусдын хувийн мэдээлэл, баримт бичгийг хууль бусаар ашиглан зээл авах, зээлийн эрх үүсгэх, улмаар өөр этгээдийн нэр дээр өр төлбөр, санхүүгийн хариуцлага үүсэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Үүнээс гадна зээлийн чанарыг сайжруулах, иргэдийг хэт их өрийн дарамтад орох, өөрийн санхүүгийн боломж, төлбөрийн чадвараас давсан хэмжээний зээл авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зээлдэгчийн зээлийн эрхийг тооцоолохдоо Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон өр, орлогын харьцааг автоматаар тооцох техникийн тохиргоотой байх шаардлагыг тусгасан. Түүнчлэн зээл олгосон, эсвэл зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор нийлүүлэх бөгөөд энэ нь зээлдэгчийн нийт өрийн хэмжээ, зээлийн мэдээллийг илүү шуурхай, бодитой бүртгэх боломж бүрдэж, олон эх үүсвэрээс зэрэг зээл авах, өрийн хэт ачаалал үүсэх зэрэг эрсдэлийг бууруулахыг зорьсон.
-Олон эх үүсвэрээс зээл авахыг хязгаарлах, хянах систем бий юу?
-Харилцагч олон эх үүсвэрээс зэрэг зээл авах, улмаар өрийн хэт дарамтад орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өмнө дурдсан журамд тодорхой зохицуулалтыг тусгасан.
Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллага зээл хүссэн харилцагчийн зээлийг судлахдаа тухайн иргэний зээлийн лавлагаанд сүүлийн 72 цагийн хугацаанд тав буюу түүнээс дээш банк, санхүүгийн байгууллага зээл судалсан тухай мэдээлэл бүртгэгдсэн бол зээлийн судалгааг 24 цагаар хойшлуулна. Энэ хугацааны дараа зээлийн лавлагааг дахин шинэчлэн авч, харилцагчийн тухайн үеийн санхүүгийн нөхцөл байдал, нийт өр төлбөр болон шинээр зээл авах боломжийг дахин нягталсны үндсэн дээр зээл олгох эсэх шийдвэрийг гаргана. Ингэснээр богино хугацаанд олон байгууллагад зэрэг зээл хүсэж, улмаар өөрийн төлбөрийн чадвараас давсан зээл авах эрсдэлийг бууруулах боломжтой.
-Хэт өндөр хүү, шударга бус нөхцөлтэй зээлийн гэрээг хэрхэн таних вэ?
-Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тодорхой тогтоож, нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж зохицуулсан байдаг.
Үүнээс гадна Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн зохицуулалт, хяналтын хүрээнд тухайн салбарын зээлийн жигнэсэн дундаж хүү болон холбогдох бусад мэдээллийг тогтмол олон нийтэд мэдээлдэг. Энэхүү мэдээллийн ил тод байдал нь иргэдийг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дэх хүүгийн түвшин болон бусад нөхцөлийн талаар бодит мэдээллээр хангаж, өөр өөр санхүүгийн байгууллагуудын санал болгож буй нөхцөлийг харьцуулах замаар илүү мэдээлэлд суурилсан санхүүгийн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг.
Тиймээс аливаа санхүүгийн үйлчилгээ, тэр дундаа зээл авахаар төлөвлөж буй иргэд тухайн бүтээгдэхүүний хүү, хугацаа, шимтгэл болон бусад нөхцөлтэй сайтар танилцахын зэрэгцээ Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос нийтэд мэдээлдэг холбогдох статистик, зах зээлийн дундаж үзүүлэлттэй харьцуулж үзэх нь зүйтэй. Ингэснээр өөрийн санхүүгийн нөхцөлд тохирсон сонголт хийх, зээлийн бодит өртөг болон эргэн төлөлтийн ачааллыг урьдчилан тооцоход ач холбогдолтой юм.
Зээлдэгчийн хувьд өөрийн орлого, зарлага болон эргэн төлөлтийн чадамжаа бодитой үнэлэлгүйгээр олон эх үүсвэрээс зээл авах нь өрийн ачааллыг нэмэгдүүлэх, өмнөх зээлийг дахин өөр зээлээр нөхөх, улмаар төлбөрийн чадвар муудах эрсдэлийг дагуулдаг.
Б.Итгэлсүрэн