Мөн бид БНХАУ-аас 8000 тонн АИ-92 автобензин авахаар гэрээ байгуулсан. Аж ахуйн нэгжүүд уг бүтээгдэхүүнийг худалдаж авсан бөгөөд өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотод орж ирж, буулгалт хийгдэн, түгээлтэд гарч байна. Үүнээс гадна БНСУ-аас 12 мянган тонн автобензин Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн болсон. Одоо аж ахуйн нэгжүүд өөрсдийн авах хэмжээндээ тохируулан хуваарилалтаа хийж байна.