Засгийн газраас багш нарын цалингийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх зорилгоор 2026 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Гэвч есдүгээр сар дуусах дөхөж байхад эрх баригч намын дотоод хагаралаас болж УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй, төсвийн тодотголыг эцэслэн хэлэлцэж чадахгүй мухардалд орлоо.