УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас Парламентыг тараах нөхцөл үүссэн эсэх талаар мэдээлэл авав.
Тэрээр Парламентыг тараана гэж байгаа нь олон нийтийн, сошиалын сэтгэл зүйд тааруулсан, зарим гишүүний дутуу судалгаатай ярьж байгаа зүйл гэж бодож байна хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Зохион байгуулаллттай хэсэг бүлэг хүмүүсийн парламентыг тараах ёстой гэсэн үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагаа явагдаж байна. Зарим нэг парламентын гишүүн өөрсдийн хувийн байр сууриа илэрхийлсэн байна. Би хэд хоногийн өмнө хэлсэнчлэн Монгол Улсын парлементыг тараах хоёр арга зам байдаг.
Нэгд: Парламентын нийт гишүүдийн 3/2 буюу 84 гишүүн гарын үсэг зурснаар хэлэлцэх нөхцөл үүснэ.
Хоёрт: Засгийн газар огцорч, шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй 30 хоног болсон тохиолдолд Ерөнхийлөгч тараах зарлиг гаргадаг.