Оны эхний наймдугаар сарын байдлаар банкуудын зээлийн нийт үлдэгдэл 48.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар өссөн байна. Хэрэглээ болон хадгаламж барьцаалсан зээл харьцангуй удаашралтай буюу 4.7 хувиар өссөн байна. Үүний нөлөөгөөр зээлийн жилийн өсөлт сүүлийн 18 сар сааржээ. Харин бизнесийн зээл жилийн өмнөхөөс 17.9 хувиар, ипотек МИК-д шилжсэн зээл 18.8 хувиар тус тус өсжээ.
Нийт зээлийн 5.3 хувь нь чанаргүй, 2.5 хувь нь анхаарал хандуулах түвшний зээл байна. Анхаарал хандуулах зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар буурсан бол чанаргүй зээлийн эзлэх хувь тогтвортой хадгалагджээ.
Үүний зэрэгцээ төгрөгийн зээлийн хүү хадгаламжийн хүүнээс 5.8 нэгж хувиар өндөр, зээлийн чанар тогтвортой байна. Тодруулбал,шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 17.6 хувьтай байгаа бол шинээр татсан төгрөгийн хадгамжийн жигнэсэн дундаж хүү 11.7 хувьтай байна. Харин гадаад валютаар олгосон зээлийн дундаж хүү 10.4 хувь, валютын хадгаламжийн хүү 4.2 хувьтай байв.